• Зурхай

Шагайн харвааны улсын тэмцээн болов

2012 оны 5 сарын 2

"Энх мэндийн харваа" шагайн харвааны улсын тэмцээнд Улаанбаатар, Төв, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Налайх, Багануур, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 12 аймаг хотын 53 багийн 400 гаруй харваачид цэц мэргэнээ сорин оролцжээ. Тэмцээнд "Үлэмж дархан мэргэн" 43, "Гарамгай мэргэн" 15, "Дархан мэргэн" 20, мэргэн 17, дэд мэргэн 24, харшгүй мэргэн 7, аймгийн цолтой харваач 24 оролцсон байна. Тэмцээний хамгийн ахмад харваач Улаанбаатар хотын иргэн, 88 настай Д.Санжаагэндэн, хамгийн залуу харваач Баян-Өнжүүл сумын Сумъяабазар байв. Мөн энэ үеэр Монгол Улсын "Хүндэт харваач" цолоор Батсүмбэр сумын харваач С.Сэнгээ, Зуунмод сумын харваач Д.Цогтбаяр нар шагнуулжээ.

Тэмцээний тэргүүн байрт МУҮДМ С.Энхтөр ахлагчтай "Оч билгүүн" ХХК-ийн баг, хоёрдугаар байрт МУҮДМ Ж.Мөнхжаргал ахлагчтай "Гарьд тур" ХХК-ийн баг, гуравдугаар байрт Аймгийн "Гоц мэргэн" С.Бат-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь аймгийн "Овоогийн гол" баг, дөрөвдүгээр байрт Дэд мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай Өмнөговийн "Ажнай" ХХК-ийн баг, тавдугаар байрыг Дархан мэргэн Г.Эрдэнэбаатар ахлагчтай Төв аймгийн баг эзэлжээ.

Б.САРАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна