“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн болов

Багахангай дүүргийн Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн алба бага насны хүүхдийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулдаг “Ногоон гэрэл – Цагаан шугам” тэмцээн, “Би замын цагдаа” сэдэвт гар зургийн уралдааныг Хангай цогцолбор сургуультай хамтран зохион байгуулан явуулжээ. Уг тэмцээнд “Хангай цогцолбор” сургуулийн 3-5-р ангийн 8 бүлгийн 96 хүүхэд амжилттай оролцсоноос 1-р байранд Б.Энхсувд багштай 3а ангийн баг тамирчид 2-р байранд Б.Төрсайхан багштай  4б ангийн  баг тамирчид, 3-р байранд Ч.Янжинлхам багштай 4в ангийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан бол “Би замын цагдаа” сэдэвт гар зургийн уралдаанд бага насны хүүхдүүдээс 70 бүтээл ирснээс 1-р байрт 2а ангийн сурагч Н.Эрдэнэбаатар, 2-р байрт 4а ангийн сурагч Н.Сарантуяа, 3-р байранд  2а ангийн сурагч Д.Хүслэн нар эзэлж  өргөмжлөл мөнгөн шагналаар шагуулсан байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж