• Зурхай

“Яргуй-2012” хүүхдийн наадам боллоо

2012 оны 5 сарын 9

Сэтгүүлч:
Төв
Төв аймгийн хүүхдийн байгууллага энэ жилийг “Хүүхдийн хүмүүжилд бидний оролцоо” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ урианы жилийн хүрээнд хүүхдийн урлагийн “Яргуй- 2012” наадмыг зохион байгууллаа. Наадмын гол зорилго нь хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, ардын урлагийг хүүхэд багачуудын дунд түгээн дэлгэрүүлэх, тэдэнд гоо зүй, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгон ур чадварыг нь нийтэд сурталчлах, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Энэ жилийн наадамд Төв аймгийн 23 сумын цэцэрлэгийн насанд 85, сургуулийн насанд 181, нийт 266 хүүхэд авьяас чадвараараа өрсөлдсөн юм. Цэцэрлэгийн насанд гоцлол дуу, хамтлаг бүжиг, сургуулийн насанд гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, гоцлол хөгжим, ардын язгуур урлаг гэсэн төрлүүдээр зохион байгуулжээ.

Цэцэрлэгийн насны ангилалд гоцлол дууны төрөлд Зуунмод сумын “Ирээдүй-А” цогцолбор цэцэрлэгийн Б.Дашдорж тэргүүн байр, дэд байрыг Зуунмод сумын “Бүжинхэн-Б” цогцолбор цэцэрлэгийн Ч.Халиун, Гуравдугаар байрыг Зуунмод сумын “Ирээдүй-Б” цогцолбор цэцэрлэгийн О.Амин-Эрдэнэ, Батсүмбэр сумын Ж.Батзориг нар эзэлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиуд хүртлээ. Хамтлаг бүжгийн төрөлд Баянчандмань сумын “Одод” хамтлаг тэргүүн байр, Мөнгөнморьт сумын “Оддын гялбаа” хамтлаг II байр, Заамар сумын Шижир-Алт тосгоны “Сондор” хамтлаг III байр эзэллээ.Сургуулийн насны ангилалд гоцлол дууны төрөлд 23 сумын 25 сурагч өрсөлдсөнөөс I байранд Лүн сумын сурагч Д.Мягмарсайхан, II байрт Заамар сумын Шижир-Алт тосгоны сурагч Э.Түвшинтулга, Бүрэн сумын Д.Дашдолгор, IIIбайранд Баянжаргалан сумын сурагч Д.Дэлгэрээ, Баян-Өнжүүл сумын сурагч С.Нямсүрэн нар эхний гурван байрыг эзэлсэн бол хамтлаг дууны төрөлд тэргүүн байранд Сүмбэрсумын Соёлын төвийн дэргэдэх “Айзам” хамтлаг, II байранд Сүмбэр сумын “Нюанс”хамтлаг, III байранд Өндөрширээт сумын “Найзууд” хамтлаг шалгарсан байна.  

Г.Хишигсүрэн /Төв/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна