“Бодлын хулгайч” шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

“Бодлын хулгайч” шилдгээр тодорлоо

Монголын кино урлагийн шилдгийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Academy Awards 2012” наадмын шилдгүүд тодорлоо. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монголын нийт 15 кино 18 номинацид өрсөлдсөнөөс “Wisdom Film” продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” кино шилдгийн шилдэг кинонд олгох гран-при шагнал хүртсэнээс гадна таван номинацид цом хүртсэн юм.

“Academy Awards-2012”-ын шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг эрэгтэй дүр: Б.Амарсайхан “Бодлын хулгайч”
Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд “Богд хаан”
Шилдэг эмэгтэй туслах дүр: Ш.Дэлгэржаргал “Бодлын хулгайч”
Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн “Хөх толбот хүмүүс”
Шилдэг зураглаач: Д.Ангараг “Бодлын хулгайч”
Шилдэг зураач: Ж.Цог, Н.Батжаргал “Долоон бурхан харвадаггүй”
Шилдэг дуу: Б.Дашдондог “Хүний хүүхэд”
Шилдэг хөгжим: Н.Жанцанноров “Богд хаан”
Шилдэг монтаж: Ш.Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй”
Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан “Бодлын хулгайч”
Шилдэг зохиол: Д.Төрмөнх “Бодлын хулгайч”
Шилдэг дүрсний эффеккт: Ш.Тансаг “Нэг биений хоёр зүрх”
Шилдэг нүүр будалт: Б.Дагирмаа, Б.Сүрэнцэцэг “Хүний хүүхэд”
Шилдэг дебют: Я.Хангарьд “Орлон тоглогч”
Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц “Хөх толбот хүмүүс”
Шилдэг баримтат кино: Г.Батбаатар "Дөрвөн бүлэгт амьдрал"

Гран-при шагнал: “Бодлын хулгайч”

Түүнчлэн кино наадмын үеэр найруулагч Б.Балжиннямыг Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнээр нэрлэсэн юм. Дашрамд дуулгахад, “Academy Awards-2012”-ын хөтөлбөрт Шилдэг эмэгтэй дүр болон Шилдэг инээдмийн кино номинаци багтсан байсан ч тухайн хоёр төрөлд нэр дэвшигч байгаагүй тул шагналын эзнийг тодруулаагүй ажээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж