Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,
гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт
явуулан улмаар 95.7 хувийн саналаар төслийг баталлаа. Хуралдаанд
оролцсон 70 гишүүнээс гурав нь татгалзаж, 67 нь төслийг анхны
хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжиж кноп дарсан юм. Гэхдээ хуулийг батлахын
өмнө УИХ-ын гишүүн Н.Батбаяр “УИХ-ын нэр бүхий 48 гишүүний өргөн
мэдүүлсэн орон нутгийн сонгуулийг улстөрөөс, намаас ангид байлгах
хуулийн төслийг энэ парламент хэлэлцэж чадсангүй, завсарлалаа. Үүнд маш
их харамсч байна. Дээр нь УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах
хуулийн төслийг хэлэлцсэнгүй. Уг хуулийн хүрээнд намын бүлгийн
завсарлагыг зохицуулах заалт байсан” гэж хэлээд үүнд Монгол Улсын
Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг хариулт өгөхийг хүсэв. Ерөнхий
сайд С.Батболд “Дөрвөн жил завсарлага авчихаад, чуулган завсарлуулах
мөчид энэ асуудлыг таныг тавьж байгаад би маш их гайхаж байна. Тиймээс
дараагийн парламент бүрэлдэхэд энэ асуудлыг хамгийн тэргүүнд тавина шүү”
гэсэн хариу өгсөн юм. Ингээд чуулганыг завсарлуулах ажиллагаанд шилжсэн
юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж