Хэсгийн хороодын дүн гарч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хэсгийн хороодын дүн гарч эхэлжээ

УИХ, НИТХ-ын сонгуулийн тойргуудын зарим хэсгийн хорооны дүн гарч эхэллээ. Одоогийн байдлаар Нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэгт Ардчилсан намын  нэр дэвшигчид ялалт байгуулж байна гэсэн мэдээлэл Ардчилсан намаас өгч байна. Харин гурван мандаттай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намын хоёр, МАН-ын нэг нэр дэвшигч ялж яваа гэсэн мэдээлэл байна. Сэлэнгэ аймагт С.Баярцогт нэгээр гарч, Ж.Эрдэнэбат хоёроор, намын жагсаалтыг Ардчилсан нам тэргүүлж, МАХН хоёрт жагссан гэнэ. Төв аймгийн Архуст суманд Ардчилсан намын нэр дэвшигчид эхний нэг, хоёроор гарч, М.Энхболд, Су.Батболд нар гурав, дөрвөөр жагсчээ. Одоогоор Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нар аймгийн эхний зургаан суманд нэг, хоёроор гарсан бол Өмнөговь аймагт АН-аас нэр дэвшсэн Д.Бат-Эрдэнэ аймагтаа нэгээр гарсан тухай мөн Сүхбаатар дүүргийн тойргийн хороо АН-ын хоёрыг ялсан тогтоолыг гаргаж байна гэж Ардчилсан намаас мэдээллээ.

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж