Шагайн харваанд “Оюутолгой” багийнхан тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Шагайн харваанд “Оюутолгой” багийнхан тэргүүлэв

Харваачдын уухай хадсан шагайн харвааны асарт тамирчид цэц мэргэнээ сорьж хоёр өдрийн турш наадлаа. Шагайн харваанд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор, Төв, Орхон, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотоос нийт 41 багийн 350 гаруй харваач оролцон цэц мэргэнээ сорьсноос багийн дүнгээр М.Доржсүрэн ахлагчтай “Оюутолгой” багийнхан тэргүүллээ. Хоёрт, А.Шижирболд ахлагчтай “Гарьд тур” компанийнхан орсон бол гуравт Д.Батбаяр ахлагчтай багийнхан шалгарч энэ жилийн наадамд одтой наадлаа.

Дашрамд сануулахад, тэмцээний хамгийн ахмад нь Харьшгүй мэргэн, Улаанбаатар хотын харьяат 76 настай Ё.Дашзэвэг байсан бол хамгийн залуу нь Өмнөговь аймгийн харьяат 17 настай У.Дэмүүл, Багануур дүүргийн Б.Мандалбаяр нар байлаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж