• Зурхай

”Microsoft” шинэ программ танилцууллаа

2012 оны 7 сарын 19

Microsoft  компани оффисийн шинэ загварыг компьютерийн гар, хулганаар хязгаарлалгүй гар утаснаасаа хэрэглэхэд тохиромжтой байдлаар хийсэн гэнэ. “Бид Microsoft–ын түүхэнд маш зоримог алхам хийлээ” хэмээн тус концернын захирал Стив Баллмер өнгөрсөн даваа гараг Сан Франциско хотод болсон оффисийн шинэ загвараа танилцуулах үеэрээ хэлжээ. Мөн Microsoft компани тун удахгүй хэрэглэгчдэд хүргэх Windows 8 ажиллах системээ таблет компьютерийн зах зээлд тэсрэлт болохуйц шинэ гадаад төрх, ажиллагаатай байхыг баталсан байна. Windows болон Office программууд хоёул Microsoft-д ихээхэн ашиг авчирч байсан билээ. Office нь эх бичвэр бичих Word, ажлын хүснэгтийн Excel, цахим шуудангийн Outlook зэрэг программыг өөртөө багтаасан сонгодог багц юм. Харин Microsoft нь өрсөлдөгч Open Office болон Google-ийн эсрэг үзүүлсэн том цохилт болж чадсан билээ.

Б.Ууганчимэг
http://www.mminfo.mn/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна