Ургийн гажигтай хүүхэд төрөх нь ихэсчээ

2012 оны 8 сарын 2

Сэтгүүлч:
Баянхонгор
Баянхонгор аймагт ургийн гажигтай хүүхдүүд олноор мэндлэх болжээ. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймаг нас баралтаар тэргүүлж, эх нярайн эндэгдлээр ч дээгүүрт бичигдэх болсон гэнэ. Хэлгүй, бөгсний нүх битүү, хөл, гарын хуруу илүү, алхаж явж чаддаггүй гээд жилд 50 гаруй хүүхэд ургийн гажигтай хэмээн оношлогддог байна. Мөн төрөнгүүтээ хүн болохгүй нас барах тохиолдлууд ч буурахгүй байгаа юм. Энэ бүхэн нь Баянхонгор аймагт уул уурхайн компаниудын буруу үйл ажиллагаанаас болж байгаа гэсэн мэдээллийг эмч нар өгч байна. Төрөлхийн гажигтай төрж байгаа хүүхдүүдээс гадна хийж бүтээх насандаа тахир дутуу болж байгаа залуусын тоо нэмэгдсэн талаар нутгийн иргэд мэдээлжээ. Тодруулбал, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаж чадахгүй байгаагаас унаж, бэртэх, хөл гаргүй болох тохиолдол ихэссэн талаарх мэдээллийг “Нийгмийн толь” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.

                                                                                                                                             Э.Сар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна