Н.Түвшинбаяр хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр хагас шигшээд шалгарлаа

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100
кг-ын жинд барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат
тамирчин Н.Түвшинбаяр дөнгөж сая хэсгийн аваргын төлөө Узбекистаны жүдоч Рамзиддин Саидовтой барилдаж, Golden score буюу нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр яллаа.

Узбекистаны жүдоч нь 2004 онд 81 кг-ын жинд Ази тивийн аварга болж байсан, улмаар 2006 оны Дохагийн Азийн наадамд 90 кг-д барилдаж, хүрэл медаль хүртэж байжээ.

Эхний тойргийн барилдаанд Тайландын жүдоч Теерават Хомклинийг 55 дахь секундэд цэвэр, дараа нь Францын жүдоч Тьерри Фабрег дахин цэвэр ялсан Н.Түвшинбаяр сая Узбекистаны бөхийг ялж, хэсгийн аварга боллоо. Одоо тэрбээр хагас шигшээ барилдаанд 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэтэй барилдах юм. Энэ барилдаанд ялбал мөнгөн медалийн болзол хангаж, олимпийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болно.

Барилдаан Монголын цагаар 21.42 цагт эхлэх хуваарьтай байна.

Барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж