Малчдад 300 трактор олгоно

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Малчдад 300 трактор олгоно

ЗГ-аас малчдад хөнгөлөлттэй зээлээр 80 мянган трактор олгохоор болжээ. Зээлээр олгож буй хоёр төрлийн трактор байгаагийн 5000-ыг газар тариалангийн чиглэлд, үлдсэнийг нь хадлангийн зориулалтаар ашиглах юм байна. Одоогоор 1400 орчим трактор олгосон бөгөөд ирэх долоо хоногт 300 гаруй хадлангийн зориулалттай тракторыг малчдад олгохоор болжээ. Манай улсад эхний ээлжинд 3000 трактор ирэх ёстойгоос 2100-г нь тариаланчид захиалсан гэнэ. Малчдад олгож байгаа трактор 5 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд иргэд 2,5 сая төгрөгийг нь бэлнээр өгч, үлдсэнийг нь таван жилийн хугацаанд төлөх боломжтой гэнэ. Энэ сарын 20-н гэхэд 640 тракторыг Хятадын тал манайд нийлүүлэхээр болжээ. Үүний эхний хэсэг болох 300 гаруйг нь ирэх лхагва гариг гэхэд малчдад тараах юм байна. ҮХААЯ-наас трактортуудад нэг жилийн баталгаа олгож байгаа аж. Бүх сэлбэг хэрэгслийг нь урд хөршөөс оруулж ирж байгаа талаар албаны хүн мэдээлсэн байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж