Жад шидэлтийн төрөлд Ч.Мөнх-Эрдэнэ оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Жад шидэлтийн төрөлд Ч.Мөнх-Эрдэнэ оролцоно

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн XIV наадам маргааш өндөрлөх гэж байна. Энэ удаагийн наадамд Олон улсын паралимпийн хорооны 165 гишүүн орны 4296 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Манай улс энэ удаагийн наадамд жудо бөх (-60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Ганбат), байт харваа (Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ), пара буудлага (Ц.Лхамсүрэн), хөнгөн атлетик (Ч.Мөнх-Эрдэнэ) гэсэн дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцож байгаагаас хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд оролцох Ч.Мөнх-Эрдэнийн тэмцээн өнөөдөр болох гэж байна.

Эрэгтэйчүүдийн жад шидэлтийн F57/58 төрөлд нийт 18 тамирчин өрсөлдөх аж. Өнөөдрийн тэмцээн монголын цагаар 17.00 цагаас эхлэнэ.

Манай баг тамирчдаас хамгийн өндөр амжилтыг байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаар үзүүлээд байна. 

Тэмцээний хаалтын ажиллагаа маргааш болно.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж