• Зурхай

Haier компани “Fisher & Paykel”-ийг худалдаж авна

2012 оны 9 сарын 12

Дэлхийн цахилгаан барааны зах зээлд өөрийн байр суурийг эзэлсэн Хятадын Haier компани Шинэ Зеландын гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Fisher & Paykel”-ийг худалдан авах үнийн саналыг өнөөдөр тавьжээ.

Haier-ын албаны хүмүүсийн мэдээлснээр тус компани 710 сая ам.долларын хувьцаа буюу “Fisher & Paykel”-ийн 80 хувийг худалдан авч аль хэдийн өөрийн болгосон байна.

Энэ оны есдүгээр сарын байдлаар Haier тус компанийн 60 хувийг худалдан авсан байжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр хэрвээ Haier Шинэ-Зеландын энэхүү компанийг бүрэн эзэмшилдээ оруулж чадвал Европт өөрийн зах зээлээ өргөтгөх хамгийн том боломж ирж байгаа гэжээ.

Гэсэн хэдий ч шинжээчид Haier-ын энэ удаагийн наймаа амжилттай болсон ч цаашид дэлхийн зах зээл дээр Өмнөд Солонгосын LG-ээс эхлээд хүчтэй өрсөлдөгчид олон байгаа гэдгийг сануулсаар байгаа юм.

Э.АНХТУЯА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна