“Ардын эрх” сониныхоо хамт олонд баярын мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

“Ардын эрх” сониныхоо хамт олонд баярын мэнд хүргэе

Монголын өдөр тутмын сонинд өөрийн гэсэн өнгө төрхийг олж, олон мянган уншигчдынхаа мэдээллийн найдвартай түнш нь байж ирсэн “Ардын эрх” сонины хамт олон өнөөдөр 2000 дахь дугаараа “өлгийдлөө”. Тус сонин 2004 оны арванхоёрдугаар сарын 1-ны өдөр дахин мэндэлж, анхны дугаараа хүргэхдээ Монголын хэвлэлийн зах зээлд анх удаа үргэлж баримтлах найман зарчмыг тодорхойлж, хариуцлагатай, хараат бус, тэнцвэртэй, шуурхай ажиллахаа амлаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэрхүү зарчимдаа үнэнч байж ирсэн “Ардын эрх” сониныхоо хамт олонд 2000 дахь дугаараа өлгийдөн авсанд нь баяр хүргэж, үзэг тань хурц, үг тань цэцэн байхыг хүсэн ерөөе.

“УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж