Тээврийн дээд сургуультай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Тээврийн дээд сургуультай боллоо

Монгол Улс тээврийн бүхий л салбар чиглэлд боловсон хүчин бэлтгэх боломжтой боллоо. Тодруулбал, УБТЗ-ын харьяа Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сургууль болгон өөрчилжээ. Өчигдөр хуралдсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Ингэснээр тус сургууль нь 2013 оны хичээлийн жилээс эхлэн зөвхөн төмөр замын мэргэжлээр бус, агаарын, авто, далай, усан замын тээврийн чиглэлээр оюутан элсүүлж, Монгол Улсыг хөгжүүлэх шинэ бүтээн байгуулалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж