Хьюстоны дуунуудыг эгшиглүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Хьюстоны дуунуудыг эгшиглүүлэв

Америкийн Лос-Анжелес хотноо өчигдөр болсон “Grammy” хэмээх телевизийн шоуны үеэр попын хатан хаан Уитни Хьюстонд зориулсан түүний хөрөг зургийг шоу эхлэхийн өмнө  дэлгэн тавьжээ. Шоуны үеэр дуучин Бритни Спирс, LL Cool J, жүжигчин Холли Берри тэргүүтэй одод өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн нэрт дуучныг эргэн дурсч, уран бүтээлээс нь эгшиглүүлсэн байна. Тухайлбал, дуучин Ашер болон Женнифер Хадсон нар Уитни Хьюстоны дэлхий дахинд хоногшин үлдсэн зарим хит дуунуудыг нь дуулсан бол Бритни  нэрт дуучны “I Have Nothing” дууг нь дуулжээ. Уг шоунд Хьюстоны ар гэрийнхнээс түүний охин Бобби Крестина Браун оролцсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж