Булган аймагт Б.Түвдэндорж аваргын хөшөөг босгожээ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Булган аймагт Б.Түвдэндорж аваргын хөшөөг босгожээ

Булган аймгийн Хангал сумын Засаг дарга, Тамгын газраас дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөн орон нутгаа хөгжүүлэхээр сумын төв болон Хялганат тосгонд нэлээд ажил зохион байгуулжээ. Үүнд уруйн үерт идэгдэн эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон Hавчигийн болон Анын давааг таван сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зассан, сумын төвд хайрган хучилттай хоёр километр зам тавьсан, “Ингэт толгой” компанийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шатахуун түгээх станц ашиглалтад оруулсан байна. Үндэсний спортын ууган гавьяат мастер, даяар дурсагдах далай даян дархан аварга Б.Түвдэндорж хөшөөг босгож улмаар цэцэрлэгт хүрээлэн байгуулан 500 мод тарьж усан оргилууртай болгосон тухай Булган аймгаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж