Шилдгээр “Ийгл-Ньюс” ТВ, “Өглөөний сонин” шалгарав

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Шилдгээр “Ийгл-Ньюс” ТВ, “Өглөөний сонин” шалгарав

Нийслэлийн захирагчийн ажлын алба, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багануур дүүргийн Тамгын газар,”Гэрэлтүүлэг чимэглэл”, “Соён Дрийм” компаниуд хамтран “Гэрэлтэй хот-Гэгээтэй амьдрал” ажил хэргийн уулзалтыг “ PUMA” зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтад оролцож байгаа дүүргүүд нутаг дэвсгэрийнхээ  гэрэлтүүлгийн талаар  тус бүр товч танилцуулга хийлээ.
Сүхбаатар дүүрэг  баруун 4-н замаас ЗЦГ, хойшоо Хандгайт хүрэлэх газар нутгийг гэрэлтүүлэх учиртай. Барилгажсан бүс  буюу хотын төвийн хувьд гэрэлтүүлэг боломжийн. Харин гэр хорооллыг гэрэлтүүлэх ажилд хоёр жилийн өмнөөс илүү анхаарлаа хандуулжээ.Дүүргийн нутаг дэвсгэр дэх  гэр хороололд 1920 гэрэлтүүлэг байрлуулсан байна. Гэрэлтүүлгийг хэвийн ажлуулах үүднээс хороодын Хэсгийн дарга нартай хамтран ажиллаж, тэднээс мэдээлэл авдаг болсноор ашиглалт сайжирсан байна.

Энхүү ажлын хүрээнд хэд хэдэн номинацаар шилдгүүдийг шалгарууллаа. Шалгарагсадад Улаанбатар хотын ерөнхий менежер Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат “Өргөмжлөл” мөнгөн урамшууллыг нь гардууллаа.

“Хотын хамгийн гэрэл ашиглагч байгууллага”-аар “Соён Дрийм” компани шалгарсан бол “Орчны гэрэлтүүлэгт ээлтэй байгууллага”-аар ХААИС шалгарав. Хотын гэрэлтүүлэгийн талаар нийтлэл, нэвтрүүлгэдээ  бодит байдлыг тусгадаг, хэвлэл мэдээллийн байгууллагаар “Ийгл Ньюс” ТВ, “Өглөөний сонин” шалгарч “өргөмжлөл” нэг сая төгрөгийн урамшуулал хүртэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж