Хьюстоны уран бүтээл хамгийн их эрэлттэй

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Хьюстоны уран бүтээл хамгийн их эрэлттэй

Google-ийн энэ оны хамгийн эрэлттэй хайлтын попын хатан хаан Уитни Хюстоны “Greatest Love of All”, “I Will Always Love You,” дуунууд болон Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн Gangnam Style, Америкт гарсан Сэнди хар салхины бичлэг болон “Diablo 3” video тоглоомын бичлэгүүд шалгарчээ.

Нэрт дуучны “Greatest Love of All”, “I Will Always Love You,” дуунууд Google-ийн хамгийн их эрэлттэй хайлтаар шалгарч  930 сая удаа YouTube-ээр цацагдан дээд амжилт тогтоогоод байсан “Gangnam Style”-ийг ийнхүү ардаа орхисон байна.

Харин гуравдугаарт өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Нью-Йоркт гарсан Сэнди хар салхины бичлэг бичигдсэн бол удаах байранд “Diablo 3” видео тоглоом орсон аж. Харин дэлхийн олон сая интернэт хэрэглэгчдийн зочлох дуртай “Facebook” энэ оны онцлох үйл явдлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон хөл бөмбөгийн аварга шалгаруулах Super Bowl, нэрт дуучин Уитни Хьюстоны таалал төгссөн үйл явдлуудыг онцолж байгаа юм байна. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж