Зургаан аймаг удирдлагагүй байна

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Зургаан аймаг удирдлагагүй байна

Орон нутгийн сонгууль болсноос хойш сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч зарим аймаг одоог хүртэл Засаг даргагүй хэвээр байна.

Бараг хоёр сарын хугацаа гэдэг бол нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийг удирдах удирдлагыг сонгох хангалттай хугацаа ч гэлээ яг өнөөдрийн байдлаар зургаан аймаг, нэг дүүрэг Засаг ноёноо хүлээж сууна. Тодруулбал, Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай гэсэн зургаан аймаг Засаг даргагүй байгаа бол нийслэлээс ганцхан Сонгинохайрхан дүүрэг удирдлагаа сонгож чадахгүй гацжээ. Засаг дарга нар сонгогдохгүй байгаа шалтгааныг МАН-ын зүгээс “МАН ялсан аймгуудын Иргэдийн хурлыг хуралдуулахгүй байгаагаас гацаа үүсээд байна” гэж тайлбарлаж байгаа бол Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ байр суурийг үгүйсгэж, “Улстөржсөн шалтгаан байхгүй. ИТХ-д сонгогдсон гишүүд өөрсдөө хариуцлагагүй хандаж, асуудлыг удаашруулж байна” гэж мэдэгдээд байгаа. Ямартай ч одоогоор Монгол Улсын Ерөнхий сайдын батламжилснаар 15 аймаг албан ёсоор Засаг даргатай болж, орон нутгаа удирдах ажлаа эхлүүлжээ.

Аймгуудын шинээр томилогдсон Засаг дарга нар:

  1. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ  /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  2. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  3. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  4. Булган аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбат /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  5. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  6. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  7. Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  8. Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  9. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  10. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  11. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  12. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  13. Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  14. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  15. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  16. Говь-Алтай-сонгоогүй
  17. Говь-Сүмбэр-сонгоогүй 
  18. Дундговь-сонгоогүй 
  19. Дорнод-сонгоогүй
  20. Сэлэнгэ-сонгоогүй
  21. Хөвсгөл-сонгоогүй 

Харин нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар дараах хүмүүс дүүргийн Засаг даргаар батламжлагдаад байна.

  1. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа
  2. Багахангай дүүргийн Засаг дарга С.Эр­дэнэбаяр
  3. Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар 
  4. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо 
  5. Сүхбаатардүүргийн Засаг дарга Д.Бадарсан 
  6. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд
  7. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг 
  8. Багануур дүүргийн Засаг дарга Ц.Гончигжав /Өмнө нь Ц.Гончигжавыг батламжилсан боловч МАН болон АН-ын төлөөлөгчдийн хооронд маргаан үүсээд байсан юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч, хоёр тал зөвшилцсөн учраас Ц.Гончигжавыг Засаг даргаар томилсон байна/
  9. Сонгинохайрхан дүүргийн н.Чинболд /Тус дүүргийн Засаг даргыг томилох асуудалд мөн маргаан дагуулсан ч МАН, АН-ын төлөөлөгчид зөвшилцөлд хүрсэн учир н.Чинболдыг Засаг даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Гэхдээ хотын дарга Э.Бат-Үүл хараахан батламжлаагүй байгаа тул албан ёсоор сонгогдсонд тооцохгүй юм.
Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж