Иргэдийн мөнгийг 11 жил завшжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Иргэдийн мөнгийг 11 жил завшжээ

Хянаж, харгалзах эзэнгүй СӨХ иргэдийн халаасыг тэмтэрсээр байгаа. Энэ байгууллага улсын хэмжээнд 600 шахам байдаг байна. Эдгээрийн 434 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Харин тэдний 393 нь Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд харьяалалтай энэ байгууллага СӨХ бүрээс 50-300 мянган төгрөгийн хураамж буюу оршин суугчдын СӨХ-д төлдөг засвар үйлчилгээний хөлсний хоёр хувийг жил бүр авдаг байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ууд cap болгон айл бүрээс хамгийн багадаа 12 мянган төгрөгийг хураадаг. Энэ нь засвар үйлчилгээ, цэвэрлэгээний хөлс, жижүүрийн цалин, лифт, дундын эзэмшлийн талбай, гаднах гэрэлтүүлэг, орон сууцны даатгал, амьтны хураамж гээд дотроо дэд дэд хэсгүүдэд хуваагддаг аж.

СӨХ-ны гэх харъяалалтай нөхдүүд үе үе айлуудын хаалга нүдэж СӨХ-ны мөнгөө заасан цагт төлөхийг шаардаж, алдагдалд орлоо, алданги тооцно хэмээн амьсгаа авахгүй шахам олон үг урсгадаг байна. Харин амгалан тайван байдал алдагдууллаа хэмээн үг унагасан нэгнийг нь байрнаас нь хөөх нь холгүй аашилна. Ууртай нэг нь хэрэглээний усыг нь хааж хясна гэхчилэнгээр СӨХ-ныхоо давуу талыг ашиглан дарамталдаг нь ердийн үзэгдэл болоод удлаа.

Харин тэд авсныхаа дараа тайлан энэ тэр тавихгүй. Түүнчлэн СӨХ-ны дарга нар хэдхэн жилийн дотор амжиргаагаа дээшлүүлж чаддаг нь нууц биш юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XXIX хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллыг "Кремль" СӨХ хариуцаж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Харин уг СӨХ-ны анхны дарга нь СӨХ-ны даргаар хоёрхон жил ажиллаад л хувьдаа "Nissan Terana" авч унажээ. Тус хорооллын нэгдүгээр ээлжийн зургаан байранд 500 гаруй айл өрх бий. Эдгээр айлууд cap бүр СӨХ-ны мөнгө хэмээн 12500 төгрөг өгдөг. Үүний 4500 нь засвар үйлчилгээний мөнгө. Тэгэхээр cap бүр хоёр сая 250 мянган төгрөгийн СӨХ-нд сул мөнгө өгч байна гэсэн үг.

Үлдсэн найман мянган өгрөг нь жижүүрийн цалин, цэвэрлэгээ, лифт, хог, харанхуй өрөө, гэрэлтүүлэг гээд бусад зүйлд зарцуулагддаг аж. Энэ мэтчилэн СӨХ тойрсон гомдол тасарна гэж үгүй. СӨХ-ны мөнгөөр хүү, охиндоо байр авч өгөн, жийпээр гангарсан дарга нарын тухай асуудлыг ШӨХТГ-аас цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж эхлэхээр бэлдээд байгаа юм.

Эрүүгийн хэрэгт холбогдсон СӨХ-ны дарга нар оргон зайлж болзошгүй.

Энэ асуудалтай холбогдуулан Хэрэглэгчийн эрх хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Танай хэлтэст иргэдээс СӨХ-тэй асуудлаар хичнээн гомдол ирсэн бэ?
 

-Сүүлийн хоёр сард манайд иргэдээс ирж байгаа санал гомдлын 60 хувь нь зөвхөн СӨХ-тэй холбоотой мэдээлэл байсан. Өргөдлийн дийлэнх хувь нь СӨХ иргэдээс их хэмжээний мөнгө авч байгаа талаар. Мөн хурааж авсан мөнгөө юунд зарцуулж буйгаа мэдээлдэггүй, байр орон сууцанд засвар үйлчилгээ хийдэггүй, шийдний өрөөг хүнд зардаг гээд олон гомдол ирсэн. Түүнээс гадна СӨХ иргэдийг дарамталдаг байгууллага болсон талаар иргэд бидэнд мэдээлж байна. Уг нь СӨХ гэдэг нь иргэдээс итгэмжлэх авсан эрх бүхий этгээд. Үүнээс өөр хэн ч биш.

-СӨХ-ны Дээд зөвлөлийг татан буулгах талаар ярьж байгаа. Энэ асуудал юу болов?

-СӨХ-ны Дээд зөвлөл гэх эрх бүхий байгууллага байна. Энэ бол төрийн бус байгууллага. Хэсэг нөхдүүд эвлэлдэн нэгдээд, дүрэм батлаад, дүрмийнхээ дагуу ажиллаж ирсэн. Тус байгууллага удахгүй татан буугдах болно.

-СӨХ-ны Дээд зөвлөл хэмээх иргэдийн мөнгийг хурааж их ашиг олдог байгууллагыг ямар эрх мэдэлтэй хүн үүсгэн байгуулсан юм бол?

-Энэ байгууллагыг хуучин Дэд бүтцийн сайд асан Жигжид гэдэг хүн байгуулсан. Улмаар төрийн бус байгууллагынхаа нэрээр тогтоол гарган СӨХ-оос татвар авдаг болсон. Ийнхүү 11 жил татвар авч байна. Уг төрийн бус байгууллага нийгэмд үйлчилдэг гэсэн гэрчилгээтэй. Тэгэхээр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь аливаа хувь хүн болон албан байгууллагаас ирсэн хандиваар буяны үйл ажиллагаа хийж нийгэмд үйлчлэх ёстой. Гэтэл ийм чиглэлээр гэрчилгээ аваад СӨХ-дыг өөрийн гишүүн болгоод, гишүүний татвар гэж аваад байна.    

-Оршин суугчид мөнгө идээд байгаа СӨХ-ны дарга нарт хяналт тавиад сольж болдоггүй юм уу?

-СӨХ-ны даргад нэр дэвшинэ гэдэг нь УИХ-д нэр дэвшихийн дайтай тэмцэл болж байгаа. Ямар ч хяналт байдаггүй. Бөөн мөнгө орж ирдэг. СӨХ-ын даргыг хянах гэхээр хуулиндаа нэг жилд тайлангаа тавина. Түүнд ирц нь 50+50 гэсэн ирцтэй байх ёстой гээд заасан байдаг. Гэтэл 200 өрхтэй СӨХ-д хэзээ ч 100-н хүн цугладаггүй. Түүнээс болоод хурал хүчинтэй болж чаддаггүй юм. Ганцхан солих арга нь энэ л байна. Тэгээд л СӨХ-ны дарга нар солигдохгүй байгаа юм.

-Орон сууц ашиглалтанд орох тоолонд шинээр СӨХ урган гарч ирнэ. Үүнд хяналт гэж байна уу?

-Хяналт алга. Шинэ баригдсан байрны СӨХ-ууд оршин суугчдаас маш өндөр татвар авдаг. Зайсанд баригдсан шинэ байрнуудын СӨХ гэхэд сард нэг өрхөөс 200-300 мянган төгрөг авч байна. Түүнчлэн шинэ байр ашиглалтад орох бүрд аль нэг СӨХ-ын даргын төрөл садан даргаар очиж байх жишээтэй.

-Шинээр баригдсан байрнаас яагаад өндөр хураамж аваад байна вэ?

-Уг нь хуулинд шинээр баригдсан барилганд эхний гурван жилийн бүх асуудлыг орон сууц барьсан барилгын компани хариуцдаг. Тэгтэл орон сууц бариад л СӨХ гэж байгуулаад cap болгон мөнгө авч байна шүү дээ.

-Зарим СӨХ-ын дарга нарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Иргэдийн гомдлын дагуу маш олон СӨХ-ын дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар бэлтгэж байна. Одоохондоо шалгалт хараахан эхлээгүй байгаа.

-Аль дүүргийн хэн гэдэг дарга хэрэгт холбогдож эхлэв?

-Шалгалтын дараа энэ талаар албан ёсоор мэдэгдэх болно. Мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах СӨХ-ны даргад нэрийг одоо хэлэх боломжгүй. Учир нь оргон зайлж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

Л.АЛТАНХИШИГ

Эх сурвалж: "Нийслэл таймс"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж