“Coal Mongolia-2013” шилдэг сэтгүүлч шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

“Coal Mongolia-2013” шилдэг сэтгүүлч шалгаруулна

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагчдаас шилдэг сэтгүүлчийг шалгаруулах уралдаан зарлажээ. Энэ нь сэтгүүл, сонин, сайтын сэтгүүлчдийн дунд нүүрсний салбарт тулгамдсан асуудлыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөх бүтээлийн буюу дүн шинжилгээ бүхий асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаан аж. Уралдаан оролцох бүтээл нь 2013 оны нэгдүгээр сараас хойш нийтлэгдсэн байх бөгөөд /нэг сэтгүүлч хоёроос дээш материалаар оролцох ёстой/ уралдаанаас зөвхөн нэг шилдэг бүтээлийг шалгаруулж, гурван сая төгрөгөөр шагнах гэнэ.

Бүтээлийг хоёрдугаар сарын 18-ны дотор баруун дөрвөн зам, МҮЭСТО-ны 300 тоот өрөөнд ирүүлэхдээ уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байх ёстой юм. Шалгаруулалтыг Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Mining.mn, “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамтарсан баг шалгаруулах бөгөөд уралдааны талаар 70115590, 99192342 дугаарын утаснаас мэдээлэл авах боломжтой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж