Хьюстоны лааны тосон баримал олны хүртээл болов

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Хьюстоны лааны тосон баримал олны хүртээл болов

Хөгжмийн ертөнцөд Попын хатан хаан хэмээн хүндлэгддэг Уитни Хьюстоныг мөнхлөн үлдэх соёлын үнэт хөшөө, дурсгалууд аль хэдийн олны хүртээл болсон билээ. Харин дэлхийн нэрт дуучныг алдаршуулах өөр нэгэн үзмэрүүд 200 жилийн түүхтэй Лондон хотын “Madame Tussauds” музейд хадгалагдаж байгаа гэнэ. Эдгээр үзмэрүүдэд  нэрт дуучныг бодит юм шиг дүрсэлсэн лааны тосон дөрвөн баримал багтаж байгаа гэнэ. Тус музейн хувьд анх удаа нэг хүний лааны тосон баримлыг ийм олон янзаар урласан нь энэ ажээ.

Хьюстоны ахын эхнэр бөгөөд менежер Пэт Хьюстон эдгээр лааны тосон баримлуудын талаар сэтгэгдлээ хуваалцаж, “Madame Tussauds”  Хьюстоны 30 жилийн уран бүтээлийн замналыг дөрвөн өөр янзаар харуулсан, үнэхээр сэтгэл хөдлөм бүтээлүүдийг олон нийтэд харуулж, танилцуулж байгаад маш баяртай байна. Өвөрмөц, содон баримлууд нь нэрт дуучны гэр бүл, ойр дотныхон төдийгүй түүний хөгжим сонирхогч олон мянган фэнүүдэд хамгийн сэтгэл хөдөлгөм бэлгүүдийн нэг боллоо” гэжээ.

“Madame Tussauds” музей дэх Хьстоны лааны тосон барималууд тус музейн “Tussauds” студид бүтээгдсэн бөгөөд баримлуудыг удахгүй өөр хотуудад олны хүртээл болгох юм байна. Вашингтон хотын төв талбайд Хьюстоны лааны тосон баримал удахгүй олны хүртээл болох болохоос гадна  Лас-Вегас, Нью-Йорк хотуудад мөн гарах аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж