Двайт Ховард Монголд дахин ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Двайт Ховард Монголд дахин ирнэ

МҮСБХ-ны урилгаар NBA-ын “ЛА Лейкерс” багийн супер од Двайт Ховард дахин Монголд зочлохоор болжээ. 2011 оны намар Монголд анхлан хөл тавьж байсан NBA-ын “Супермэн” энэ удаад хүмүүнлэгийн зорилгоор ирэх юм. Тодруулбал, түүний үүсгэн байгуулсан “D12” хүмүүнлэгийн сангийн үйл ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн бэлтгэл сургалт болох “NBA Summer Camp”-ыг Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. “Дахин Монголд ирэхээс хэзээ ч татгалзахгүй” хэмээгээд буцсан Ховард чухам хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Талууд ямартай ч тохиролцоонд хүрсэн бөгөөд Монголд ирэх хугацааг эцэслэн товлоогүй байгаа ажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж