Ч.Санжаадамба заан барилдааныг орхилоо

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба заан барилдааныг орхилоо

Сар шинийн барилдааны дөрвийн даваанд улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Батмөнхийг давсан ч хөлийн цэцийн шийдвэрээр дахин барилдуулахад хүрэв. Хөлийн цэцийн зүгээс заан Ч.Санжаадамбыг өрсөлдөгчийнхөө хөл дээр гишгэж тонгорсон гэж үзэн, дахин барилдуулах шийдвэр гаргасан ч Ч.Санжаадамба заан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн, тахимаа өгч, энэ жилийн сар шинийн барилдааныг орхилоо.

Ийнхүү Үндэсний бөхийн дүрмийн дагуу хөлийн цэц, улсын заан Д.Мягмар Бөхийн өргөөнд тайлбар хийлээ. Сүүлийн үед ийнхүү Бөхийн өргөөнд хөлийн цэцүүд тайлбар хийдэг байдал ажиглагдах болсон юм. Архангай нутгийн хүчит заан тахимаа өөрөө өгч, начин Б.Батмөнх давсан нь Цагаан сарын барилдааныг чимээгүй нь лавтай. Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо цагаан сарын барилдаанд түрүүлж байсан билээ. Түүнийг энэ удаад түрүүлнэ гэж бөх сонирхогчид хүлээж байсан юм.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж