Чөлөөтийн бүсгүйчүүдэд хувцас гардууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн бүсгүйчүүдэд хувцас гардууллаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын цогцолборт эхэлнэ. Тэмцээнд оролцох баг тамирчид манай улсад бүрэн ирсэн. Тэгвэл дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөх эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад хувцас хэрэглэл гардуулж өглөө. Энэхүү ёслолд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн захирал Ч.Эрдэнэтуяа нар оролцсон байна. “Монголын эмэгтэй тамирчид эх орны дэвжээнд өндөр амжилт үзүүлэхийн тулд бүх чадлаа дайчилна. Бидний бэлтгэл маш сайн байгаа” хэмээн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр ярилаа. Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.

Б.ЗУЛ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж