• Зурхай

С.Наранбаатар агсантай салах ёс гүйцэтгэнэ

2013 оны 3 сарын 1

Монголын сэтгүүлзүйн хүчтэй төлөөлөгч байж, шударга ёсны дуу хоолой байх эрхэм нандин үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн NBS телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар хоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө бусдын гарт зуурдаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Иймд ирэх даваа гаригийн 07.30-08.30 хооронд нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд сэтгүүлч С.Наранбаатар агсантай салах ёс гүйцэтгэх ёслол болох аж.

Уг ёслолд ах, дүү хамаатан садан, хамтран зүтгэгч, найз нөхөд, мэргэжил нэгт сэтгүүлчид нь төдийгүй С.Наранбаатар агсныг Монголын сэтгүүл зүйн шударга ёсны бэлгэ тэмдэг, төлөөлөл хэмээн итгэж, хүндэлж ирсэн хүн бүр оролцох боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна