Манай бүсгүйчүүд эхний ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Манай бүсгүйчүүд эхний ялалтаа авлаа

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд зохион байгуулагч манай улсаас
гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман
орны баг тамирчид оролцож байна.

Манай улсын шигшээ баг хоёрдугаар дэвжээнд Канадын багтай учраа таарч эхний ялалт байгуулсан байна.

Манай бөхчүүдээс 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуя, 63 кг-д олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа, 72 кг-д МУГТ О.Бурмаа нар зодогложээ.

ОУХМ Ц.Бямбасүрэн,  Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа, Бурмаа нар ялалт байгуулснаар 4:3-ийн харьцаагаар эхний ялалтаа авлаа.

Хятадын баг Беларусыг 7:0, Японы баг Энэтхэгийн багийг 5:2-ийн харьцаагаар ялалт байгуулжээ. Нөгөө хэсэгт АНУ-ын баг Казахстаныг 7:0-ийн харьцаагаар илүүрхсэн байна.  Манай баг хоёрдугаар тойрогт Энэтхэгийн багтай хүч үзнэ.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 16.00 цагт болно.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж