Дэлхийн цомын нээлтийн ажиллагаа болж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн цомын нээлтийн ажиллагаа болж байна

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд зохион байгуулагч манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ цагт болж байна.




Оролцогч улс орнуудын тамирчид Олимпийн төрлөөс Чөлөөт бөхийг хасахын эсрэг эв санаагаа илэрхийлэв.

Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн анх 2001 онд Францын Левалла хотод болсон түүхтэй. Тус тэмцээнд Японы баг хамгийн олон удаа буюу зургаан удаа, БНХАУ-ын баг таван удаа түрүүлжээ.
Манай эмэгтэй багийн хувьд 2009 оны БНХАУ-ын Тайюань хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байжээ. Түүнээс хойш тус тэмцээнд тасралтгүй оролцож байгаа ч V-VII байрыг эзэлж байсан байна. Энэ удаагийн тэмцээнд манай бүсгүйчүүд нутгийн дэвжээнд зодоглох учир медаль хүртэх том зорилго тавиад буй.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж