Манай шигшээ Энэтхэгийн багтай оноолт таарчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Манай шигшээ Энэтхэгийн багтай оноолт таарчээ

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд зохион байгуулагч манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа үдээс хойш болж хоёрдугаар тойргийн тоглолт эхэллээ.

Хоёрдугаар тойрогт манай улсын баг Энэтхэгийн багтай оноолт таарчээ. АНУ-БНХАУ, Япон-Канадын багууд учраа таарсан байна.

Манай багийн хувьд эхний барилдаанаа Канадын багтай хийж 4:3-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Энэтхэгийн багийн хувьд эхний тойрогт Японы багт 2:5-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн.

НЭМЭЛТ:

Хоёрдугаар тойргийн эхний барилдаанууд болж Япон Канадыг 5:2, БНХАУ АНУ-ын шигшээ багийг 5:2-ийн харьцаагаар ялсан байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж