Эмэгтэй баг хоёр дахь ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэй баг хоёр дахь ялалтаа авлаа

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд зохион байгуулагч манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцож байна. А хэсэгт БНХАУ, Беларусь, АНУ, Казахстан, В хэсэгт Монгол, Япон, Энэтхэг, Канадын багууд багтсан байна.

Манай улсын шигшээ баг эхний барилдаанаа Канадын багтай хийж 4:3-ийн харьцаагаар ялалт байгуулсан бол хоёрдугаар тойрогт Энэтхэгийн багийг 5:2-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Хэсгийн аваргын төлөө манай бүсгүйчүүд Японы багтай барилдана. Японы шигшээ багийн хувьд Энэтхэг, Канадын багуудыг 5:2-ийн харьцаагаар буулган авчээ.

Монгол улсын шигшээ багт 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д
дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59
кг-д ОУХМ Т.Мөнхтуя, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-д олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг, 67
кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа, 72 кг-д
МУГТ О.Бурмаа, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Одончимэг нар зодоглож байна.

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд олимпийн медальтан хоёр, дэлхийн аварга дөрөв, медальт 11, залуучуудын дэлхийн аварга дөрөв, медальт 13, оюутны дэлхийн аварга 11 бөх зодоглож байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж