Хаягдал саваар чимэглэсэн гоёмсог хана

2013 оны 3 сарын 5


Та гэрийхээ гадаах ханыг нүд алдам сайхан цэцэрлэгтэй болгохын тулд их хэмжээний мөнгө заралгүйгээр хаягдал ашиглан хийж болохоор боллоо.

Танд ундааны хуванцар саваар гадна хананы гайхамшигт сайхан  цэцэрлэгийг хийж болох талаар танилцуулъя.

Өнгө өнгийн маш олон хуванцар саваар гадаа ханаа цэцэрлэгжүүлсэн энэ байшин Бразильд байдаг.

Сав тус бүрд 1 нэг жижигхэн ургамал суулган гадна ханандаа тогтоон чимэглэдэг энэ санааг Rosenbaum design Firm гаргажээ.

Бид ч үүнийг туршин, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг нэмж яагаад болохгүй гэж.

Т.ТҮВШИН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна