Д.Урианхай: Манай төр ард түмний төр байхаа аль эрт больсон

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Д.Урианхай: Манай төр ард түмний төр байхаа аль эрт больсон

Бид энэ удаагийнхаа "Чухал хүн" буландаа нэрт зохиолч Д.Урианхай
гуайг урилаа.

Бидний яриа уран бүтээл, урлаг,
утга зохиолын тухай бус өнөөгийн нийгмийн мөн чанар, залуу насны тухай
байлаа.

-Та дээхнэ үед би
ийм муухай төрөөс шагнал авахгүй гээд зөрүүдэлчихсэн гэдэг. Өнөөдөр үе
тэнгийнхэн чинь бүгд л төрийн хайр хишиг хүртсэн нэр зүстэй уран
бүтээлчид болжээ. Эргээд юу бодогдох юм?

-Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй" гэсэн эртний
үгтэй ч хүний муухайг нимгэрүүлэх гэж "их санаа" санаж, 40 гаруй жил
элдэв ном зохиол эрээчлээ дээ. Нэмэр тус даанч алга. Би байтугай бурхан
багш бараг гурван мянган жилийн тэртээгээс Христос, Богд хоёр гаруй
мянган жилийн тэртээгээс ном сургуулиа айлдаж, номлогдсоор байгаа ч
сургаал айлдвар нь хүн төрөлхтний язгуур огт дээшилсэнгүй.

Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж