Архидалтыг бууруулахад нэгдсэн бодлого хэрэгтэй

2013 оны 4 сарын 5

“Архидан согтууралтыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлгийг өнөөдөр Хууль зүйн яамнаас санаачлан Хууль зүйн үндэсний хүрээлэнд хийлээ.

Тус хэлэлцүүлгэгт Эрүүлжүүлэх байр ба хүний эрх, Албадан эмчилгээний үр дүнг сайжруулах, Өнөөгийн архидалтын байдал, шийдэх арга зам, архидан согтуурахтай тэмцэх талаар нийслэл, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яамнаас барьж буй бодлого зэрэг сэдвээр холбогдох яам, нийслэлийн захирагчын ажлын алба, ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах газар, ТББ-ууд, ШШГЕГ-ын албадан эмчилгээний байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавив.

Архинаас болж нас барагсдын тоонд хүйсийн ялгаа байгаа бөгөөд 2009 онд архинаас шалтгаалан нас барсан эрэгтэй хүний тоо 300 байсан бол 2010 онд 430, 2011 онд 600-д хүрсэн байна.

Манай улс архидан согтуурч хэрэг зөрчил гаргасан бол эрүүлжүүлэх байранд хувцасгүйгээр 24 цагийн турш хоридог. Үүнийг хүний эрх зөрчи