Монгол Улс энэ оны эхний улиралд дэлхийн 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014.2 сая ам.доллар, үүнээс экспорт 809.2 сая ам.доллар, импорт 1205.0 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2012 оны гуравдугаар сард 167.4 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны гуравдугаар сард 90.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 76.7 сая ам.доллар буюу 45.8 хувиар буурчээ.
Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 321.5 сая ам.доллар буюу 13.8 хувь, үүний дотор импортын хэмжээ 252.9 сая ам.доллар буюу 17.3 хувь, экспортын хэмжээ 68.6 сая ам.доллар буюу 7.8 хувиар буурчээ. Экспортын 96.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.