“Сэрүүн хасын нууц”-ыг өнөөдөр тайлна

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

“Сэрүүн хасын нууц”-ыг өнөөдөр тайлна

“Х ТҮЦ”-ийнхэн “Сэрүүн хасын нууц” драмын шинэ бүтээлээ үзэгч олондоо өргөн барих гэж байна. Тэд Тайванийн алдарт зохиолч эмэгтэй Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” зохиолыг “Сэрүүн хасын нууц” хэмээх эмгэнэлт драмын жүжиг болгон тайзнаа амилуулж байгаа юм. Энэ сарын 18-нд буюу өнөөдөр СТӨ-нд 19.00 цагт нээлтээ хийх уг жүжигт “Х ТҮЦ” продашныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд урилгаар Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин Ш.Дэлгэрцэцэг, жүжигчин Н.Ялалт, н.Эрдэнэ-Очир нар тоглох ажээ. Дөрвөн бүлэг, 13 үзэгдэлтэй том хэмжээний уг драмын бүтээл нь 18 дүртэй бөгөөд олны хэсэгтэйгээ нийлээд гуч гаруй жүжигчид тоглох юм байна. Тайванийн зохиолч Чюн Яо нь “Хуанжу Гэг”, “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл” зэрэг киног зохиосон бол түүний “Сюэкө бүсгүй” зохиолын төгсгөлийг нь солиулахын тулд Хятадын ард түмний жагсаал хүртэл болж байсан Дорно дахины сонгодог зохиол аж. Уг зохиолыг “Чонон сүлд” романыг орчуулсан Д.Болдбаатар монгол хэлнээ хөрвүүлэн УДЭТ-ын найруулагч Ц.Найдандорж найруулжээ.

“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн нээлтийн тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд цаашдаа арван мянган төгрөгөөр үзэгч олондоо толилуулах юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж