Сэлэнгийн залуучуудын чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн залуучуудын чуулган боллоо

Монголын Залуучуудын Холбоо 21 аймгаа тойрч хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзах залуучуудын хоёрдахь чуулга уулзалтаа Сэлэнгэ аймгаар үргэлжлүүлж байгаа. Энэхүү чуулганаар Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчгишүүдэд нийтдээ 25 залуучууд нэр дэвшсэнээс П.Мягмарсүрэн, Г.Бямбадалай, Ж.Отгондалай, П.Гантулга, Б.Аялга, Д.Эрдэнэбаяр, Х.Батцэнгэл, Б.Ариунзаяа, С.Хишгээ, П.Саранзаяа, Б.Орхон, Н.Уранчимэг, Б.Ганчулуун, Б.Баянцогт, У.Эрхбаяр, Б.Сансар-эрдэнэ нар, харин даргаар нь “Glencor Sevus” ХХК-ийн захирал П.Тогтохбаярыг залуус сонгосон байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн залуучуудынхаа дуу хоолойг сонсож, залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулсан тэд аймгийн орон нутгийн залуучуудаа дэмжих, хамтран ажиллах санамж бичигт Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбаттай гарын үсэг зуржээ. Цаашид залуучуудаа дэмжиж, үзэл бодлыг нь ажлын төлөвлөгөөндөө тусгаж, хамтран ажиллахаа тус аймгийн Засаг дарга нь амлалаа. МЗХ-ныхон өнөөдөр тэдний брэнд ажлуудын нэг болох “Авлигын эсрэг-Би авахгүй, би өгөхгүй” аяныг Сүхбаатар аймгийн ЗДТГ, Газрын алба, Цагдаагийн газар, Татварын албанд өрнүүлж, төр захиргааны байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулах ажлыг хийх юм байна.

Л.БАЯРАА

Эх сурвалж:www.ipost.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж