Барилгын материалд зориулж 70.7 тэрбум төгрөг байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Барилгын материалд зориулж 70.7 тэрбум төгрөг байршуулжээ

Барилгын салбарын “сезон” эхэлж буй учраас бараа, материалын үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулж хөнгөлөлттэй зээл гаргаж байна. Тодруулбал, Төв банкнаас “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ дагуу тавдугаар сарын 8-нд гэрээний үндсэн дээр 6.5 тэрбум, тавдугаар сарын 9-нд 64.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад байршуулжээ. Ингэхдээ банкнаас эцсийн зээлдэгчийн авах зээлийн хүү 7.0 хувь байхаар тогтоосон байна.

Ийнхүү нийт 70.7 тэрбум төгрөгийг барилгын гол материал гаднаас оруулж ирэх хүмүүст зориулан гаргасан ажээ. Өөрөөр хэлбэл, цемент, арматур оруулж ирдэг хүмүүс арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээл авч, үйл ажиллагаагаа явуулж болох тухай албаныхан онцоллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж