Нийслэлийн удирдлагууд 500 хүүхдэд бэлэг гардууллаа

2013 оны 6 сарын 1

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх Л.Ганхөлөг болон бусад албаны хүмүүс нийслэлийн 9 дүүргийн  төлөөлөл болсон 500 хүүхдэд баярын бэлэг гардууллаа. Энэ үеэр Монголын хүүхдийн ордны авъяаслаг сурагчид бяцхан найзууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.