“Лардьма” box office-ыг тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2013.06.08-нд нийтлэгдсэн

“Лардьма” box office-ыг тэргүүлсээр

Монголын кино театруудын дэлгэцээр гарч буй киноны ашиг, орлогын мэдээллийг ШӨХТГ-аас баасан гариг бүрт нийтэд зарладаг билээ. Тэгвэл, "Black zebra"-гийн бүтээл "Ларьдма" кино тав дахь долоо хоногтоо жагсаалтыг тэргүүлж байна. Д.Төрмөнхийн зохиол, Ж.Сэнгэдоржийн найруулгаар бүтсэн “Лардьма” кино өнгөрсөн долоо хоногт 37,865,240 төгрөгийн орлого олжээ. Тавдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн тус бүтээл өнгөрсөн хугацаанд нийт 284,587,149 төгрөгийн орлого олсон байна. Харин жагсаалтын хоёрдугаарт “Өргөө 1” театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болж байгаа “Шарталт” инээдмийн уран сайхны кино 4,514,000 төгрөгийн ашгаар удаалжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж