• Зурхай

Нийслэлийн өмчит байгууллагын дансыг цэгцэлнэ

2013 оны 6 сарын 12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг төвлөрүүлэх тухай”  А/578 тоот захирамжийг 06 сарын 10-ны өдөр гаргалаа. Уг захирамжид зааснаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийслэлийн өмчит байгууллагуудын дансны эмх замбараагүй байдлыг цэгцлэх, иргэн, нийслэлийн өмчит байгууллагуудын төлбөр тооцооны шимтгэлийн зардлыг бууруулах, нэгдсэн нэг цэгийн үйлчилгээнд хамруулж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах үүднээс нийслэлийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”-нд нийслэлийн өмчит байгууллагуудын бүх дансыг байршуулах юм. Энэ ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Өмчийн харилцааны газар хамтран хариуцаж байна. Мөн үүнтэй уялдуулан нийслэлийн төсвийн орлого зарлага, тусгай сангийн болон холбогдох бүх дансыг “Улаанбаатар хотын банк”-нд байршуулж, төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн байдлыг хангаж буй эсэхэд холбогдох албаныхан хяналт тавьж ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна