“Лардьма” дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

“Лардьма” дахин тэргүүллээ

ШӨХТГ нь кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг баасан гариг бүрт олон нийтэд зарладаг уламжлалтай билээ. Өнгөрч буй долоо хоногийн хувьд “Лардьма” жагсаалтыг дахин тэргүүлжээ. Дэлгэцнээ гарсан цагаас хойш тасралтгүй зургаан долоо хоногийн турш жагсаалтын эхэнд бичигдсэн тус кино өнгөрсөн долоо хоногт 31,543,818 төгрөгийн ашиг олсон байна. Нийтдээ өнгөрсөн хугацаанд 316,130,967 сая төгрөгийн ашиг олжээ. Жагсаалтын хоёрт “Шөнө дундын яриа” 3,2 сая, “Шарталт” кино 1,9 сая төгрөгийн ашиг орлогоор удаалж байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж