Хаан банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгоно

2013 оны 6 сарын 18

МУ-ын Засгийн Газраас эхлүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк  6-р сарын 17-ны Даваа гарагаас эхлэн  орон даяар байрлах бүх салбар нэгжээрээ дамжуулан 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авах болон өмнө нь авсан орон сууцны зээлийн үлдэгдэлтэй иргэдийн зээлээ 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч эхэллээ.

Шинээр 8 хувийн хүүтэй зээл авахын тулд иргэд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан байхаас гадна   шаардлагатай тохиолдолд банкны зүгээс нэмэлт шаардлага тавьж болно. Харин ХААН Банкнаас өмнө нь орон сууцны зээл авсан иргэд үлдэгдэл зээлээ 8+/-1 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж болох бөгөөд зээл шилжүүлэх хүсэлтээ орон сууцны зээл авсан салбар нэгждээ хандан гаргах юм.
 
Шилжүүлэх зээлийн хувьд 6-аас доошгүй сарын хугацаанд орон сууцны зээлийн төлбөрөө хугацаанд нь хийж байсан зээлдэгчид хамрагдах боломжтой.
 
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг www.khanbank.com болон  ХААН Банкны бүх салбар,  тооцооны төвүүдээс гадна  харилцагчийн мэдээллийн  төвийн 1917 дугаарын утаснаас  авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна