Rokit Bay, DJ Zaya нар “Микрофоны ард”

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Rokit Bay, DJ Zaya нар “Микрофоны ард”

"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн бүтээл боллоо. Долоо дахь уран бүтээлийн эзэд бол реппер Rokit Bay, DJ Заяа нар байлаа. Тэд “Микрофоны ард” амьдаар зогсон ремикс хийн хүргэсэн юм.

Уг төслийг салхийг “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтран “Алтан намар” 60-аад оны хит дууг хүргэсэн бол “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын хослол “Хүлээлт” дуу, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэтэй “Уянга цагаан хуруу” эгшиглүүлэн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй” дуугаа дуулж, “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн, соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка нар “You cast your spell”-г дахин мэдрүүлэн өнгөрсөн долоо хоногт Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргилтой хамтран “Учралын блюз”-д саатуулсан юм.

Нийт 16 уран бүтээлчийн найман клип бүтээгдэх уг төслийн сүүлийн клип ирэх долоо хоногт үзэгчдийн хүртээл болно. Энэ бүтээлийг Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү нар эгшиглүүлнэ. Чухам тэд өөрсдийн уран бүтээлийг эгшиглүүлэх үү, рок, попын алтан үеийн хит дуунуудаас сонголтоо хйисэн үү гэдэг шинэ клип цацагдах хүртэл таавар хэвээрээ үлдлээ.

Өнөөдөр үзэгчдийн хүртээл болсон Rokit Bay, DJ Zaya  нарын  “Микрофоны ард”

youtube.com/MongolianLive,

www.twitter.com/MongolianLive,

www.facebook.com/MongolianLive,

www.instagram/MongolianLive

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж