Э.Батшугарын найз бүсгүйн гэрийг битүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Э.Батшугарын найз бүсгүйн гэрийг битүүмжилжээ

Бидэнд олдсон мэдээллээр Авлигатай тэмцэх газрынхан өнөөдөр Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийгээд улмаар хүү Э.Батшугарынх нь найз бүсгүй Т.Даариймаагийн аавын гэрийг битүүмжилжээ. Т.Даариймаагийн аавыг С.Төмөр гэдэг байна. Тэднийх Зайсанд “Дөрвөн уулын хотхон” хороололд амьдардаг аж.

Эх сурвалжаас өгсөн мэдээллээр С.Төмөрийн гэргий Долгормаа руу Ууганбаяр гэж хүн утас руу нь залгаад “Гэрт чинь ус алдаж байгаа юм байна. Засах хэрэгтэй байна” гэж хэлээд гэрт орсон аж. Улмаар гэрт нь оронгуутаа эд хөрөнгийг битүүмжилжээ. Харин н.Ууганбаяр гэж өөрийгөө танилцуулсан эрхэм нь Авлигатай тэмцэх газрын ажилтан байсан тухай эх сурвалж тодотголоо.

Мөн гэрийн эд зүйлийг битүүмжлэнгүүтээ одоо нэгжлэг хийж эхэлжээ. Гэрт нэгжлэг хийхэд Авлигатай тэмцэх газрынхнаас гадна прокурорынхон байлцаж байгаа аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж