З.Баянсэлэнгэ: Гэр рүү оруулахгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ: Гэр рүү оруулахгүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж буй тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. Албан бус мэдээллээр бол Авлигатай тэмцэх газрынхан тус гэрт нэгжлэг хийх үеэрээ О.Цолмонгоос мэдүүлэг авсан, мөн төрсөн эгчийнх нь хүүг баривчлаад байгаа юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор МАХН-ын зарим гишүүд Н.Энхбаяр даргын гэрийн гадаа очоод байгаа. Тэдний дотор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байгаа юм. Түүнээс бид зарим зүйлийг тодруулахыг хүсэхэд З.Баянсэлэнгэ гишүүн “Н.Энхбаяр даргын гэр рүү оруулахгүй байна. Хаанаас ямар хүмүүс ирээд гэрт нь нэгжлэг хийгээд байгаа, юу болсон талаар мэдэх арга алга. Байрны дотор талд коридорт зогсож байна” гэдэг хариулт өглөө.

Нэмэлт мэдээллээр бол О.Цолмонг мөн хууль хяналтын байгууллагынхан саатуулж болзошгүй байгаа аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж