Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт хандив өргөлөө…

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт хандив өргөлөө…

Улсын асрамжийн газар 1924 онд "Өнчин ядуусыг тэтгэх газар" хэмээн байгуулагджээ. Тус газарт тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэижлэг туслалцаа үзүүлэх чадваргүй нь тогтоогдсон, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 130 асруулагч асруулдгаас хамгийн өндөр настай нь 99-тэй буурай, хамгийн залуу нь 19 настай хараагүй залуу байдаг юм байна.

Монголын Цахилгаан холбоо ХК нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсар нийгэм, хүмүүст чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд үүний нэг жишээ нь Батсүмбэр дэх улсын асрамжийн газрын 85 жилийн ойн хүрээнд суварга босгоход нь зориулж сэтгэлийн өргөл болгон хандив өргөлөө. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж