Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна.

Уг зарлигт, “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Ийнхүү сүүлийн үед биеийн байдал нь муудсан хэмээн хэвлэлээр цацагдаад байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн зарлигаар ялаас чөлөөлөгдлөө.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж