• Зурхай

Л.Өлзийтөгсийн “Хотын үлгэрүүд”

2013 оны 8 сарын 30

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс энэ удаад хотын үлгэрүүдийг хүүрнэжээ. Түүний “Хотын үлгэрүүд” хэмээх шинэ ном худалдаанд гарсан байна. Урьд нь Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс хүүрнэл зохиолын төрлөөр Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Үзэхийн хязгаар" номуудаа уран зохиол шимтэн уншигчдын гарт хүргэж байсан бол энэ удаад ийнхүү хотын тухай хүүрнэх юм байна. 330 гаруй хуудастай, чамгүй зузаан энэ номд багтсан "Өлсөхүй", "Хоёрхон алдаа", "Хулгайч", "Эмэгтэй, Эрэгтэй", "Зөн", "Тэр хэн бэ?","Нүд” зэрэг сонирхолтой тууж, өгүүллэгүүдээс орчин цагийн утга зохиолын шинэлэг сэтгэлгээг мэдрэх биз ээ. “Хотын үлгэрүүд” номыг “Интерном”, Улсын их дэлгүүр, “Метромалл”, “Грандплаза” их дэлгүүрийн номын тасгаас худалдан авах боломжтой ажээ.

У.БОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна