“Сургагч багш бэлтгэх” сургалт боллоо

2013 оны 9 сарын 13

Сэтгүүлч:
Улаанбаатар
“Үндэсний сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт” боллоо.

Архангай, Дундговь, Төв, Увс, Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан уг сургалтад 16 аймаг, нийслэлийн 6 дүүргээс 149 албан хаагч хамрагдан сургагч багшаар бэлтгэгдлээ.

“Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-ын үеэр иргэд, олон нийтийн гамшгаас урьдчилан  сэргийлэх боловсролыг дээшлүүлэх, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох сургалт дадлагыг явуулав.

Мөн гамшгаас хамгаалах ажлыг зөвхөн төр засаг, Онцгой байдлын  байгууллага хийх ёстой ажил мэтээр үздэг хандлагыг өөрчлөх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал гэдгийг иргэдэд ойлгуулах нь сургалтын зорилго байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна